LMS Logo

JCI байгууллагын тухай

Junior Chamber International (JCI) нь 18–40 насны залууст зориулсан, ашгийн бус олон улсын манлайллын байгууллага юм. JCI нь дэлхийн 100 гаруй улс, 5,000 гаруй хот, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гишүүдийнхээ оролцоотойгоор залуу идэвхитэй манлайлагчдыг бэлтгэж, нийгэмд хандсан төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан эерэг өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

Манай гишүүд бол өөрийн нийгэм, орчин тойрныхоо төлөө санаа тавьж, хариуцлага хүлээхэд бэлэн идэвхтэй иргэд юм. Тэд төслүүд, сургалт, олон улсын арга хэмжээний үйл ажиллагаанд оролцох замаар дараах дөрвөн үндсэн чиглэлээр хөгжлийн боломжийг авч байдаг. Үүнд:

  • Хувь хүний өсөлт хөгжил,
  • Нийгэм, орон нутгийн хөгжилд оруулах нөлөө,
  • Бизнес ба энтрепренершип,
  • Олон улсын хамтын ажиллагаа.

Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдарлын хамгийн чухал үйлс мөн гэдэгт бид итгэдэг” гэсэн үзэл санаанд тулгуурлан байгуулагдсан JCI нь залуу манлайлагчдыг суралцах, манлайлах, тогтвортой эерэг өөрчлөлт авчрах үйлсэд нь дэмжин хүч өгч, орон нутаг, үндэсний болон олон улсын түвшинд нөлөө үзүүлэх боломжийг олгодог.

200,000+
Нийт гишүүдийн тоо
100+
Улсын хэмжээний байгууллагууд
5,000+
Орон нутгийн байгууллагууд
100+
Үйл ажиллагаа явуулдаг улс орнууд
Одоогоор мэдээ байхгүй байна.
© 2025 JCI. All rights reserved.